Ministry of Foreign Affairs of Mongolia

02/05/2026 | Press release | Distributed by Public on 02/05/2026 22:08

MANAGEMENT COUNCIL

Сэлэнгэ аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын "Удирдах ажилтны зөвлөгөөн" болж байна. Шинэчлэн батлагдсан хууль, тогтоомж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын бодлого, шийдвэр болон урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг аймаг орон нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг тодотгох нь зөвлөгөөний гол зорилго юм.

Удирдах ажилтны зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын бүрэлдэхүүн, ЗД-ын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нар, Нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагуудын удирдлага, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар, ОНӨААТҮГ-ын дарга, захирал, Сум дундын ойн ангийн дарга нар оролцож байна.

Үргэлжлүүлэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж 2025 онд агентлагийн дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, сумдын Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлийг үнэлж, дүгнэн, салбарын аваргууд болон тэргүүний сум, байгууллагуудад шагнал гардуулан, 2026 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээ байгуулна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 05, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 06, 2026 at 04:08 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]