Ministry of Foreign Affairs of Mongolia

09/28/2026 | Press release | Distributed by Public on 09/27/2026 22:20

НАМРЫН ДУНД САРЫН ШИНИЙН 15-НЫ ШӨНӨ ӨНДӨРШИЛ СУМЫН ИХ БАЯН ХАЙРХАН УУЛАН ДЭЭРЭЭС ӨВӨЛ ХАВРЫН ТЭНГЭР ШИНЖЛЭЭ.

Намрын дунд сарын шинийн 15-ны шөнө Дундговь аймгийн Өндөршил сумын Их Баян хайрхан дээрээс ирэх өвөл хаврын тэнгэр шинжих уламжлалт ажиглалтад Баянжаргалан сумын өндөр настан Цэвэлийн Баяр гуай, Баянжаргалан сумын Засаг дарга Оюуны Ууганбаатар нар албаны хүмүүсийн хамт ирж шөнийн 00.00 цагийн үед ууланд гарсан Өндөршил, Баянжаргалан, Луус Мандах сумдын малчдын хамт тэнгэр шинжлээ.

Шөнийн турш салхи баруун хойноос ялимгүй салхилж салхины үзүүр хаана нэгтээ сэрүүн ээр үлээж тэнгэр цэлмэг хэдий ч тэнгэрийн хаяа бүхэлдээ манан татсан байлаа.

Өглөө нар мандахын үест нарны хойд талд тэнгэр хаяанд багавтар хөх үүл үзэгдээд сарнилаа.

Ажиглалтаар ирэх өвөл хавар яггүй салхи хүйтэн хавсаргатай ялангуяа хавар чанга байх талтай бөгөөд өвөлдөө мал ус эрэхгүй цас унах талтай гэж ярилцлаа.

Ерөнхий дүн нуруугаар өвөлдөө маш сайн бэлдсэн малчинд бол гайгүй бэлдээгүй малчинд бол эрсдэл өндөртэй байх нь бэлчээрийн даац хомсдол, малын өвчлөл, оготонын хэт өсөлт зэргээс шалтгаалж байна.

Товч тайлбар: ардын уламжлалт ажиглалтын арга бөгөөд зөвхөн энэ ойр орчмынхоо нутгийн хүрээнд шинжсэн болно.

Энэ зөвхөн нэг шөнийн ажиглалт бус хаврын эхэн сарын шинийн нэгнээс хойш намрын дунд сар хүртэлх 200 гаруй хоногийн од эрхсийн хөдөлгөөн, хур чийг салхи, сар оддын тохиол, ургамал, амьтан, малын ерөнхий байдал, ажиглалт, 1978 оноос хойшхи морь жилийн цаг агаарын харьцуулалт гээд олон зүйл тулгуурласан зөвхөн хараа хүрэх тухайн нутгийнхаа л өвлийг шинжсэн болно

‼️‼️‼️Мөн мэргэжлийн байгууллага Ус цаг уур орчны шинжилгээний газрын цаг агаарын урьдчилсан мэдээ мэдээллээ цаг тухай бүрд нь авч өвөлжилтийн бэлтгэл ажлаа хугацаа алдалгүй маш сайтар хангаж мал сүргийнхээ онд орохгүй хөгшин хөвөө, тарга хүч муутай эдийн засгийн эргэлтэд шуурхай оруулахыг малчид та бүхэндээ уриалж байна

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 28, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 28, 2026 at 04:20 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]