08/04/2026 | Press release | Distributed by Public on 08/03/2026 20:27
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia болон ДАРХАН-УУЛ Аймгийн Засаг даргатай "Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ"- г байгуулсан.
✅Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
Хүнсний үйлдвэр
☑️Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах
☑️Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
☑️Хүүхдийн хоол тэжээл, тусгай зориулалтын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Хөнгөн үйлдвэр
☑️Арьс, ширэн бүтээгдэхүүн
☑️Ноос, ноолуур угаах, ээрэх, сүлжих нэхэх
☑️Оёмол, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл
☑️Мод, модон эдлэлийн үйлдвэрлэл
☑️Химийн үйлдвэрлэл (гоо сайхан, ариун цэвэр, гэр ахуй, үйлдвэрийн зориулалттай цэвэрлэгээний бүтээгдэхүүн)
☑️Сав, баглаа, боодлын үйлдвэрлэл
Газар тариалан
☑️Жимс, жимсгэнэ тариалах
☑️Хүлэмжийн аж ахуй
☑️Агуулах, зоорь, хөргүүр
Мал аж ахуй
☑️Эрчимжсэн аж ахуй
☑️Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр
☑️Малын тэжээлийн үйлдвэр
☎️ХОЛБОО БАРИХ: 77485555-1 Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газар.
Цахим хуудас: www.sme.gov.mn
☎️ 70375138, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
Дэлгэрэнгүй мэдээллийг
Хонгор сумын ЗДТГ-ын
ХЖДҮХАХ мэргэжилтэн Б.Айсоуле
ХАА-н тасаг 304 тоот
Утас: 99494244