09/29/2026 | Press release | Distributed by Public on 09/28/2026 21:05
9 сарын 10 -н
Дэлхийн амиа хорлолтын эсрэг өдөр
World Suicide Prevention Day
‼️ Дэлхий даяар жилдээ 720,000 гаруй хүмүүс амиа хорлодог ба түүний 58% нь 50 наснаас доош насны хүмүүс байдаг. Харин Монголд, 2024 оны 7 дугаар сар хүртэлх байдлаар нийтдээ 115 хүн амиа хорлосон гэх статистик байгаа юм.
Амиа хорлолтын талаар ярих нь сэтгэл гутралтай хүмүүсийг улам өөхшүүлнэ гэж ихэнх хүмүүс буруу ойлгох байдал ажиглагддаг. Дэлхийн аль ч улсад хийгдсэн судалгаагаар амиа хорлолт болон бусад сэтгэл зүйн асуудлын талаар нээлттэй ярих тусам хүмүүс мэргэжлийн хүнээс тусламж хүсэж, улмаар эмчлэгдэх байдал нь өсдөг гэсэн үзүүлэлт байдаг.
Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр нь:
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ойлгуулах
Амиа хорлолтын тухай үнэн бодит мэдлэгийг түгээх
Амиа хорлолтыг тойрсон гутаан доромжлолыг багасгах зорилготой байна.
Энэ зорилтод хүрэхийн тулд та бид бүгдийн оролцоо нэн чухал юм шүү.
Хаанаас тусламж авах боломжтой вэ?
☎️Positive Dadal сэтгэл зүйн төвийн утас: 7507-1100
☎️Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвийн яаралтай тусламж: 7015-0520
☎️Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвийн 24 цагийн мэдээлэл олгох утас: 1800-2000
#creatinghopethroughaction #WorldSuicidePreventionDay #WSPD2024 #StartTheConvesation
Эх сурвалж:
https://www.iasp.info/wspd/references/
https://1212.mn/.../573071/table-view/DT_NSO_2300_036V4
https://www.iasp.info/cycletheglobe/
https://www.mind.org.uk/.../suicida.../helping-yourself-now/
@positiv dadal