Ministry of Foreign Affairs of Mongolia

02/04/2026 | Press release | Distributed by Public on 02/04/2026 21:37

БӨХИЙН СОРИЛГО БАРИЛДААН БОЛЛОО

Жил бүр уламжлал болсон, Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтсан, Үндэсний спорт, ёсоо өвлүүлэн уламжлуулах, бага насны хүүхдийн бие бялдрын хөгжил, спортоор хичээллэх идэвх, авьяасыг хөгжүүлэх зорилго бүхий БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН 10 ДАХЬ НААДМЫН сорилго барилдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Сорилго барилдаанд ахлах, бэлтгэл 4 бүлгийн 33 хүүхэд оролцсоноос:

  • Түрүү бөх- Бэлтгэл А бүлгийн залуу бөх Ц. Өсөхбаяр
  • Үзүүр бөх- Бэлтгэл А бүлгийн залуу бөх Н. Бямбадорж
  • Шөвгийн бөх- Бэлтгэл Б бүлгийн залуу бөх Г. Намхайдорж
  • Шөвгийн бөх- Ахлах Б бүлгийн залуу бөх А. Хангай
  • Уран гараатай бөх- Ахлах А бүлгийн залуу бөх О. Билэгдэмбэрэл
  • Уран дэвээтэй бөх- Бэлтгэл Б бүлгийн залуу бөх У. Нямбаяр
  • Уран дэвээ шаваатай бөх- Ахлах Б бүлгийн залуу бөх Б. Түвшинхангай
  • Үзэгчдийн таашаалд нийцсэн бөх- Ахлах Б бүлгийн залуу бөх С. Есөнбилэг, Бэлтгэл А бүлгийн залуу бөх Ө. Энх-Ирээдүй нар шалгарлаа.

Хөлийн цэцээр ажиллаж, Уран гараатай бөх, Уран дэвээтэй бөх, Үзэгчдийн таашаалд нийцсэн бөх , Уран дэвээ шаваатай бөх, оролцсон нийт бөхчүүдийг урамшуулан мялаасан Монгол улсын ахлах засуул, "Тэгш наран би" ХХК захирал Д. Отгонбаатар танд талархал дэвшүүлье.

Оролцогч бөхчүүдэд амжилт хүсэж, ая дуу, бүжгийн мэндчилгээ дэвшүүлсэн Бэлтгэл А, Б бүлгийн М. Аздүүрэн, М. Цэлмэг, Т. Ундарга, П. Цэрэнминжин, Н. Цэндхорол, Л. Ариунзаяа, А. Аялгуу, А. Урин, бэлтгэсэн багш Б. Чулуунцэцэг, Б. Сүнжидмаа нартаа баярлалаа.

Ерөнхий зохион байгуулалтаар ханган ажилласан Цэцэрлэгийн Спорт хамтлагийн гишүүн О. Сүлдбаатар, Б. Болдбаатар, БТ багш Б. Сүнжидмаа, Хөгжмийн багш Б. Чулуунцэцэг нартаа баярлалаа.

Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь үеийн үед ивээж явах болтугай.

Эх сурвалж: Арга зүйч Э. Энх-Эрдэнэ

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 05, 2026 at 03:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]