09/09/2026 | Press release | Distributed by Public on 09/08/2026 19:18
стандартын шаардлага хангасан сүүний үйлдвэр, цех нь дараах баримт бичгийг бүрдүүлэн 2026 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлнэ үү. Холбоо барих утас: 99281193 Үйлдвэр, цех нь дараахь нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5-д хамаарах үйлдвэр, цех нь урьдчилсан хяналт шалгалтын дүгнэлттэй, эсхүл мөн хуулийн 6.6-д зааснаар үйлдвэрлэлээ эхлүүлэх эрх үүссэн байх,
2. Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн "Техникийн зохицуулалтыг шинэчлэн батлах тухай" 69 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Сүү бэлтгэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх;
3. Сүүлийн 3 жилийн үйл ажиллагааг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудсаар дүгнүүлсэн байх;
4. Худалдан авсан сүү, үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүнээ Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу санхүүгийн болон татварын тайланд тусган баталгаажуулсан байх,
5. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчтэй малын түүхий сүү нийлүүлэх, худалдан авах гэрээг байгуулж, худалдан авсан байх;
6. Сүү худалдан авах бүрд худалдан авалтын тоо хэмжээ, сүүний чанарын үзүүлэлт болон үнийн мэдээллийг сүү бэлтгэлийн систем (https://milk.mofa.gov.mn): д тухай бүр ажлын 2 өдрийн дотор үнэн зөв бүртгэж, үйлдвэр, цехийн эрх бүхий ажилтан баталгаажуулсан байна. Худал, зөрүүтэй мэдээлэл бүртгүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, тухайн мэдээллийг урамшуулал тооцоход үндэслэхгүй байх;
7. Сүүлийн жилийн санхүүгийн болон татварын баталгаажуулсан тайланг ирүүлсэн байх;
8. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчээс малын түүхий сүү худалдан авах бүр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг үйлдэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд баталгаажуулсан байх;