08/12/2026 | Press release | Distributed by Public on 08/12/2026 02:01
"ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА" ОЛОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРХОРУМ МУЗЕЙГЭЭР ЗОЧИЛЛОО
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг угтан зохион байгуулж буй "Торгоны замын жингийн цуваа" олон улсын төлөөлөгчид Хархорум музейд зочилж, Монголын их эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүх, археологийн олдвор дурсгалуудыг үзэж сонирхлоо.
Музейд хадгалагдаж байгаа олон орны худалдааны зоос, шаазан эдлэл, барилгын уран хийц болон олон шашин зэрэгцэн оршиж байсныг илтгэх эд өлгийн зүйлс Хархорум хот Торгоны замын чухал зангилаа төдийгүй өрнө, дорнын худалдаа, соёлын жинхэнэ уулзвар байсныг бодитоор гэрчилдэг.
Эдгээр түүхэн үзмэрүүдээр дамжуулан Монголын их эзэнт гүрний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг танилцуулсан нь "Торгоны замын жингийн цуваа" аяллын үндсэн зорилго, утга санааг тодотгосон онцгой ач холбогдолтой байв.
#COP17Mongolia #ТоргоныЗамынЖингийнЦуваа #SilkRoadCaravan #НүүдлийнМалАжАхуй #УурАмьсгалынӨөрчлөлт #NomadicLife
#Хархорум_музей