09/10/2026 | Press release | Distributed by Public on 09/09/2026 21:05
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд малчин өрхийн боловсролыг дээшлүүлэх, малчин залуусын бие даан бизнес эрхлэх чадвар, энтрепренер сэтгэлгээ, манлайлах ур чадварыг хөгжүүлэх зорилготой "Малчин залуу манлайлагч" сургалт, арга хэмжээ амжилттай зохион байгууллаа.
Сургалтын үеэр малчид орчин үеийн технологи, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн боловсролын чиглэлээр дараах мэдлэг, ур чадварыг эзэмшлээ. Үүнд:
✅ Хиймэл оюуны хэрэгсэл ашиглан рийл контент бүтээх боломж
✅ "Нягталдаг бол күүл" мэдээллийн боловсрол, хуурамч мэдээллээс сэргийлэх арга
✅ Боловсрол нөхөн олгох сургалтын талаарх мэдээлэл, боломжууд
✅ Өөхөн тосоор эко саван хийх дадлага сургалт
✅ Хамбан цэцэг урлах бүтээлч ур чадварын сургалт
Энэхүү арга хэмжээ нь малчин залуусын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэхээс гадна орон нутагтаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цахим орчинд өөрийгөө хөгжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжуудыг нээсэн үр өгөөжтэй сургалт боллоо.
Бидний сургалт үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Төмөрбулаг сумын ЗДТГ-ын хамт олон болон малчдадаа талархлаа. Сургалт үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье.
Мэдлэгтэй малчин - Манлайлагч иргэн
Ур чадвартай залуу - Хөгжлийн түлхүүр
Бүтээлч сэтгэлгээ - Амжилтын эхлэл