09/08/2025 | Press release | Distributed by Public on 09/08/2025 22:17
2025.09.02-04ны өдрүүдэд Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн Засаг дарга С.Зоригтбаатар, Төв аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Төгсбилэгт, Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Батболд нар хамтран Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4дүгээр баг, "Чингис хаан"олон улсын нисэх буудлын хойд хэсгээр идлэг шонхор шувуу барих зорилгоор гэрээ байгуулж байрласан 10, 22, 07, 03, 24, 16, 19, 18, 04, 11, 06, 01, 02 дугаар отгуудад хяналт шалгалт хийж ажиллалаа. -Төв аймгийн Засаг даргатай 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2025/01-2025/24 хүртэлх дугаарын соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу бариулах 24 гэрээний тус сумын нутаг дэвсгэрт байрлах 10 байршлын 13 отгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар: 2025/10 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 10 толгой идлэг шонхор шувуу, 2025/22 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 4 толгой идлэг шонхор шувуу, 2025/07 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 3 толгой идлэг шонхор шувуу, 2025/03 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 8 толгой идлэг шонхор шувуу, 2025/24 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 4 толгой идлэг шонхор шувуу, 2025/16 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 10 толгой идлэг шонхор шувуу, 2025/19 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 2 толгой идлэг шонхор шувуу, 2025/18 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 4 толгой идлэг шонхор шувуу, 2025/04 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 32 толгой идлэг шонхор шувуу, 2025/11 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 5 толгой идлэг шонхор шувуу, 2025/06 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 1 толгой идлэг шонхор шувуу, 2025/01 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 17 толгой идлэг шонхор шувуу, 2025/02 дугаарын гэрээтэй отог нь байршил дээрээ нийт 6 толгой идлэг шонхор шувуу барьж акт үйлдүүлсэн байна. Хяналт шалгалт хийх явцад 2025/10 дугаартай гэрээ 2025/04 дугаартай гэрээ 2025/01 дугаартай гэрээ 2025/02 дугаартай гэрээний отог дээр зөрчил илрэн зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажиллалаа.