08/18/2026 | Press release | Distributed by Public on 08/17/2026 22:17
Тамхи татдаг хүмүүсийн харвалт, зүрхний титэм судасны өвчнөөр нас барах эрсдэл 2.5 дахин өндөр байдаг.
Харин тамхинаас гарах нь зүрхний шигдээс, өвчний дахилтаас 55% сэргийлж чаддаг. Мөн зүрхний шигдээсийн дахилтаас сэргийлэх зорилгоор тамхинаас гарах нь эмийн эмчилгээнээс илүү үр дүнтэй байдаг.
Тамхинаас гарахаар шийдсэн бол START аргыг хэрэгжүүлээрэй.
S - Тамхинаас гарах өдрөө товлох
T - Гэр бүл, найз нөхдөдөө хэлэх
A - Хамаарлыг даван туулах төлөвлөгөө боловсруулах
R - Тамхитай холбоотой зүйлсийг холдуулах
T - Эмчдээ хэлж, тусламж авах