Ministry of Foreign Affairs of Mongolia

12/24/2025 | Press release | Distributed by Public on 12/24/2025 20:56

Discipline and Ethics Advisory Meeting for University of Internal Affairs Officials and Staff Held

Дотоод хэргийн их сургуулийн албан хаагч, ажилтны 2025 оны сахилга, ёс зүйн зөвлөгөөн өчигдөр (2025.12.24) боллоо. Энэ үеэр Их сургуулийн Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны талаар цагдаагийн хошууч Т.Отгонбаатар, албан хаагч, ажилтнуудын сахилгын зөрчлийн талаар цагдаагийн хурандаа Б.Гантулга нар танилцуулга, мэдээлэл хийв.

Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга, доктор (Ph.D) Ц.Амартөгс ёс зүйн чиглэлээр лекц уншлаа.

Зөвлөгөөний төгсгөлд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд бие бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өгч, ирэх 2026 оны ажилд нь амжилт хүслээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on December 24, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 25, 2025 at 02:56 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]