09/24/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 02:41
Ханиад томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хот даяар "Томуугийн эсрэг хамтдаа" вакцинжуулалтын аяныг зарлан хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор "Улаанбаатар түншлэл төв" ХХК-ийн хамт олон Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд хандан ханиадны вакцин хийлгэлээ. Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө та бүхэн амжиж хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ томуугийн вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна.