07/21/2026 | Press release | Distributed by Public on 07/21/2026 01:40
Нийслэлийн Засаг даргын 01 албан даалгаврын хүрээнд дүүргийн 1-20 дугаар хороонд иргэдийн бүлэг байгуулж орчны чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 17 дугаар хороо, Дамбадаржаа хийдийн баруун хойно нийт 135.1мкв явган замын ажлыг гүйцэтгэлээ. Ингэснээр Зонхов хайрхныг зорин ирсэн иргэд саадгүй зорчих боломж нэмэгдэж байна.