Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

07/31/2026 | Press release | Distributed by Public on 07/30/2026 20:12

Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгааллаа.

Мөн үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хийж, гол, мөрөн, нуурын дагуух 399 хар цэгийн байршлыг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршууллаа.

Гол, усны ослоос иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд усны осол эрсдэл өндөр, хүн олноор цуглардаг нийслэлийн 5 дүүрэг, 13 аймгийн нутаг дэвсгэрийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Иймд иргэд, малчид, аялагчид та бүхэн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 31, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 31, 2026 at 02:13 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]