Ministry of Foreign Affairs of Mongolia

07/30/2026 | Press release | Distributed by Public on 07/29/2026 20:05

ТОП-5 БАНКНЫ ҮЗҮҮЛЭЛТЭД ӨНДӨР ХҮҮГИЙН ОРЧИН ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ

Монголын ТОП-5 банкны 2026 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар нийт хөрөнгийн хэмжээ өсөлтөө хадгалсан боловч цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар буурчээ.

➡️Энэхүү өөрчлөлтөд Монголбанкны бодлогын хүүг 2025 оны гуравдугаар сараас хойш 12 хувийн түвшинд хэвээр хадгалснаар банкуудын эх үүсвэр татах өртөг нэмэгдэж, санхүүжилтийн зардал өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мөн Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк 2024 онд Олон Улсын хөрөнгийн зах зээлээс амжилттай санхүүжилт татан эх үүсвэрээ төрөлжүүлсэн боловч 2025-2026 онд эдгээр эх үүсвэрийн хүүгийн зардал хүүгийн орлогоос илүү хурдацтай өссөнөөр цэвэр ашгийн өсөлт саарчээ.

➡️Үүний зэрэгцээ банкуудын нийт хөрөнгийн хэмжээ болон хүүгийн орлого өсөлтөө хадгалж, чанаргүй зээлийн түвшин 3-4 хувийн хүрээнд тогтвортой байна. Энэ нь банкны салбарын суурь үзүүлэлтүүд тогтвортой хэвээр байгааг харуулж байна.

✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь мөнгөний бодлого, банкны салбарын санхүүгийн үзүүлэлтүүд болон хөрөнгийн зах зээлийн өөрчлөлтийг тогтмол шинжилж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглах макро санхүүгийн аналитик мэдээллийг хөгжүүлэн ажиллаж байна.

#UBIM #МонголБанк #БодлогынХүү

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 30, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 30, 2026 at 02:05 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]