09/14/2025 | Press release | Distributed by Public on 09/14/2025 23:15
Шинэ боломж - илүү хялбар, илүү түргэн үйлчилгээ! Чандмань сумын ЗДТГ нь иргэдийн шаардлага ба орон нутгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр-хувийн хамтын ажиллагаагаар Киоск машин суурилуулж, таньд 24/7 ажиллах цогц цахим үйлчилгээ үзүүлэх боломжийг нээлээ. Төрийн байгууллагууд: Улсын бүртгэл, татвар, жолоочийн даатгал, торгууль болон шүүхийн тэмдэгтийн хураамж зэрэг 35 төрлийн 103 төрийн үйлчилгээ. -Хувийн хэвшлийн байгууллагууд: Утасны нэгж худалдан авах, интернэт үйлчилгээний төлбөр, санхүүгийн үйлчилгээ, зээл, даатгал, зогсоолын төлбөр зэрэг 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ. -Тоон гарын үсэг: Гэрээ, шийдвэр, үнэмлэх зэргийг цахимаар баталгаажуулах боломжтой. -Бусад боломжууд: Машины татвар, торгуулийн лавлагаа, автобусны билет захиалах гэх мэт төрөл бүрийн үйлчилгээ. Иргэн та дээрх бүх үйлчилгээг өөрийнхөө хүссэн цагтаа, дараалалгүйгээр аваарай! Хэрвээ асуулт, санал, заавар хэрэгтэй бол, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн болон 80780878 дугаараар холбогдоорой.