09/16/2025 | Press release | Distributed by Public on 09/16/2025 22:38
Дэлхийн дахинд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 10 үйлчлүүлэгч тутмын 1 нь, анхан шатны болон амбулаторийн тусламж үйлчилгээ авч байгаа үйлчлүүлэгчдийн 4 нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой асуудалтай тулгардаг бөгөөд үүний 50 орчим хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой асуудал байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг тохиолдлыг бууруулснаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудад санхүүгийн томоохон хэмнэлт гаргаж байгаа талаар дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 5 дугаар сард Женев хотод болсон Дэлхийн эрүүл мэндийн 72 дугаар чуулганаар "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх Дэлхий нийтийг хамарсан арга хэжмээ авах тухай" ШНА 72.6 тогтоолыг баталж, жил бүрийн 9 дүгээр сарын 17-ныг тэмдэглэлт өдөр болгохоор тогтсон ба 2025 оны үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг дэлхий дахинд "Бүх нярай, хүүхдэд аюулгүй тусламж" сэдвээр, "Эхнээс нь аюулгүй тусламж" гэсэн уриан дор сэргийлж болохуйц хор хөнөөл, хүндрэлийг бууруулж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, сайжруулах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж байна.