09/04/2026 | Press release | Distributed by Public on 09/03/2026 23:11
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны наймдугаар сарын 9-13-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
✅ Иргэний санал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Сэлэнгэ: Баруун салааны эцсээс Офицеруудын ордон хүртэл чиглэл нээж өгнө үү. Эсвэл Ч:41 (Баруун салааны эцэс-Халдвартын эмнэлэг) чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
✅ Иргэний санал: Чингэлтэй дүүргийн иргэн Баттогтох: Ч:41 (Баруун салааны эцэс-Халдвартын эмнэлэг) чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:41 чиглэлд өдөрт 10 тээврийн хэрэгсэл 11 минутын интервалттай үйлчилгээнд ажиллаж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлийн замналын дагуух автозамын түгжрэлээс шалтгаалан хүлээгдлийн хугацаа уртсах нөхцөл байдлууд үүсдэг. Цаашид зорчигч эрэлтийн судалгаанд үндэслэн нийтийн тээврийн чиглэлийн замналд өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгслийн гаралтын тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх болно.
✅ Иргэний санал: Баянгол дүүргийн иргэн Р.Бүрэнжаргал: Ч:24Б (Нисэх-Гандан) чиглэлийн "Дэнж", "БИГ барилгын материалын худалдааны төв" энэ 2 автобусны зогсоол хоорондын зай маш хол байгаа тул дунд нь автобусны зогсоол гаргаж өгнө үү.
✅ Иргэний санал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Э. Бямбасүрэн: Х:15 чиглэлд дугуй засвар 347 точка гэсэн хоёр буудлын хооронд 3 км шахуу хол зайтай байдаг. Дунд нь шинээр буудал гаргаж өгнө үү?
✅ Иргэний санал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Дааасүрэн: Х:11(Давааны зөрлөг-5 шар) чиглэлийн Эмээлтийн 7-р зогсоолоос-Монгол наадам цогцолбор хооронд автобусны зогсоол шинээр нээж, яаралтай шийдэж хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Дээрх иргэдийн явуулсан хүсэлтийн дагуу автобусны зогсоол байгуулахад тавигдах стандартын шаардлага хангасан зогсоолын зай, талбай байхгүй байна. Мөн зорчигчдын хүлээлгийн талбай, явган хүний гарц зэрэг дэд бүтэц төлөвлөгдөөгүй тул автобус зогсож, зорчигч буулгаж, суулгах үйл ажиллагаа явуулах нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөлтэй байна. Цаашид тухай чиглэлд стандартын шаардлага хангасан зогсоолын байршил тодорхойлогдох, дэд бүтцийн нөхцөл бүрдэх тохиолдолд асуудлыг дахин авч үзэх болно.
✅ Иргэний санал: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Батцэцэг: "Хуурай мухар" автобусны зогсоол дээр саравч, сандал хийх шаардлагатай байна.
Шийдвэрлэлт: Дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр энэ онд нийтийн тээврийн зогсоолуудаас Хуурай мухар зогсоолыг оролцуулан бусад зогсоолуудыг шинэчлэн саравч, сандал байршуулахаар холбогдох судалгаа, танилцуулгыг бэлтгэн шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ц.Энхзаяа: Ч:49 (34-р байр-Дүнжингарав худалдааны төв ) чиглэлд явж байсан 5-309 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Нандин-Эрдэнэ: Ч:21Б (Булгын 19- Вокзал) чиглэлд явж байсан 05-231 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Хүнээ сууж дуусаагүй байхад хаалгаа хаагаад үлдсэн хүмүүсээ орхиод явсан.
Шийдвэрлэлт: Сутайн буянт ХХК-ийн 5-309, 5-231 гарааш дугаартай автобусны жолоочдийн гаргасан зөрчлийг байгууллагын ашиглалтын албаны дарга, тээвэр зохицуулагч нарт танилцуулж, Нийтийн тээврийн бодлогын газраас батлагдсан замнал, чиглэл, замын хөдөлгөөний аюулгүй хангаж хөдөлгөөнд оролцох дотоод хяналтаар хариуцлага тооцох үүрэг өглөө.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Төгөлдөр: Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав ХТ) чиглэлд явж байсан 13-278 гарааш дугаартай автобусны жолооч хаалгаа хаахгүй явсан, буудлын бус газраас хүн авсан, хүүхдээ тэвэрсэн хүн орж ирээд сууж амжаагүй байхад хөдөлсөн.
Шийдвэрлэлт: "Эрдэм транс" ХХК-ийн 13-278 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан зөрчлийг байгууллагын ашиглалтын албаны дарга, тээвэр зохицуулагч нарт танилцуулж, Нийтийн тээврийн бодлогын газраас батлагдсан замнал, чиглэл мөрдөх зорчигчийг гүйцэт бууж суусны дараа автобусны хаалгыг хааж хөдөлгөөнөө эхлүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох байгууллагын дотоод хяналтаар хариуцлага тооцох үүрэг өглөө.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ариунаа: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-084 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Н.Дорж: Ч:73 (ТЭЦ4-Зунжин ХТ) чиглэлд явж байсан 4-043 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Иргэдтэй маш муухай харьцаж, утсаар ёс бус үг хэрэглэн чанга чанга ярьж байна.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн С.Буянцог: Ч:76 (Архивын ерөнхий газар-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 3-051 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Удаа дараа шахаж дайрсан шаардалга тавихад хэл амаар доромжилсон.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Баярмаа: Х:7 (Туул тосгон-Яармаг1) чиглэлд явж байсан 15-009 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ бүрэн сууж амжаагүй байхад хаалгаа хааж хөдөлсөн, шаардлага тавихад хэрэлдэж хэл амаар доромжилсон.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Уянга: Ч:19Б (Цагаан даваа-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 11-004 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар ярьсан.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн У.Баярмаа: Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав ХТ) чиглэлд явж байсан 13-163 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Саранцэцэг: Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байсан 3-014 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ны 1-084, "Блюбус" ХХК-ийн 4-043, "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-009, Трансбус ХХК-ийн 11-004, "Эрдэм транс" ХХК-ийн 13-163, "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын 3-051, 3-014 гарааш дугаартай тээврийн хэрэгслүүдийн автобусны жолоочдын гаргасан зөрчлийг ашиглалтын албаны дарга, тээвэр зохицуулагчид танилцуулж, байгууллагын дотоод журмаар арга хэмжээ тооцох үүрэг өглөө.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ууганцэцэг: Ажилчдын соёлын ордонгоос суусан. Жолоочоос чиглэлийн талаар асуухад өөдөөс муухай орилсон. Буух гэхэд шалан дээр ундааны сав байхаар нь хогийн саванд хийхэд араас хогоо аваад буугаач гэж хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: "Эрдэм транс" ХХК-ийн 13-189 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.П-д иргэний гаргасан зөрчлийг танилцуулж, дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өглөө.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Баярбаясах: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-100 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Д.Батцэнгэл: Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлд явж байсан 18-001 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэрлэн дохион дээр сигналдаж шахсан. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Энхчимэг: Ч:12 (Зүүн салааны шинэ эцэс-Цамбагарав) чиглэлд явж байсан 6-013 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Чиглэлийн талаар асуухад мэдээлэл өгөөгүй.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Наранчимэг: Ч:40 (Мах импекс-Улаанхуаран) чиглэлийн 4-040 гарааш дугаартай автобусны жолооч ''Элба дэлгүүр'' зогсоол дээр зогсоогүй.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Дорж: Ч:42 (Сүлжмэл-Зайсан) чиглэлд явж байсан 11-096 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Баярцогт: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 1-123 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ гүйцэт аваагүй.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-100, "Сайхан-Ирээдүй" ХХК-ийн 18-001, "Автобус нэгдэл" ХХК-ийн 6-013, "Блюбус" ХХК-ийн 4-040, "Трансбус" ХХК-ийн 11-096, "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-123 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн автобусны жолооч нарын гаргасан зөрчлийг байгууллагын ашиглалтын албаны дарга, тээвэр зохицуулагч нарт танилцуулж, Нийтийн тээврийн бодлогын газраас батлагдсан замнал, чиглэл замнал, цаг мөрдөх зорчигчийн ая тухтай зорчих нөхцөл шаардлагыг хангаж ажиллах байгууллагын дотоод журмаар арга хэмжээ тооцох үүрэг өглөө.