07/24/2026 | Press release | Distributed by Public on 07/23/2026 21:22
Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах лабораторийн шинжилгээний хариу 2026 оны 07 дугаар сарын 24-ний өглөө эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болох нь батлагдлаа.
⚠️ Иймд иргэд та бүхнийг:
* Тарвага агнах, барих, өвчихгүй байх;
* Тарваганы мах, дотор эрхтэн болон түүхий эдтэй харьцахгүй байх;
* Үхсэн болон өвчилсөн тарвага, мэрэгч амьтанд хүрэхгүй байх;
* Халуурах, булчирхай цочиж хавдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандаж, тарвагатай харьцсан эсэхээ эмчид мэдэгдэхийг анхааруулж байна.
✅ Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанд мөрдөж, өөрийн болон гэр бүл, олон нийтийн эрүүл мэндийг хамтдаа хамгаалцгаая.
СЭРГИЙЛЬЕ! ХАМТДАА ХАМГААЛЪЯ!