Ministry of Foreign Affairs of Mongolia

01/13/2026 | Press release | Distributed by Public on 01/13/2026 21:18

Specialized Training Course on Combating Online Child Sexual Exploitation and Abuse Launched at the University of internal affairs

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Японы улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр "Цахим орчин дахь бага насны хүүхдийн бэлгийн мөлжлөгийн эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах нь" сэдэвт чадавхжуулах сургалтын нээлт 01 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.

Тус үйл ажиллагааг нээж Японы улсын ЭСЯ-ны аюулгүй байдлын атташе ноён Нокура Казухиро, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол дахь хөтөлбөрийн газрын дарга ноён Нгуен Дак Лонг болон Их сургуулийн дэд захирал, бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа С.Гантулга нар үг хэллээ.

Сургалтад ЦЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний ерөнхий газар болон Дотоод хэргийн их сургуулийн багш, албан хаагчид хамрагдаж байна. Сургалт гурав хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Сургалтад оролцож байгаа алба хаагчдад амжилт хүсье.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 13, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 14, 2026 at 03:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]