Ministry of Foreign Affairs of Mongolia

09/08/2025 | Press release | Distributed by Public on 09/09/2025 04:37

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлье эрт илрүүлье.

Эсийн шинжилгээг хэн өгөх вэ?

  • 18 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон охид
  • Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд
  • Цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд
  • Зорилтот насны эмэгтэйчүүд буюу 30 наснаас хойш 3 жил тутам харъяа дүүрэг, аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандан өгөх

Эдгээр насны эмэгтэйчүүд эсийн шинжилгээг жилд нэг удаа өгч байснаар умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх цаашлаад эрт үед нь илрүүлэн эмчлэх бүрэн боломжтой.

Шинжилгээ өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ?

  • Сарын тэмдэг ирж байх үед аль болох шинжилгээ өгөхгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн угаалгын шингэн, лаа зэргийг хэрэглээгүй байх.

Умайн хүзүүний хавдрын эрт үед доорх шинжүүд илрэх тул эмчид яаралтай хандаарай.

  • Бэлгийн харьцааны дараа үтрээнээс цус гарах
  • Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
  • Үтрээнээс сарын тэмдэг ирээгүй үед цус алдах

Эмэгтэй, Та эмэгтэйчүүдийн эмчид хандаж, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд жил тутамд хамрагдсанаараа умайн хүзүүний хорт хавдраас өөрийгөө 100% сэргийлж чадна.

Эсийн шинжилгээний өгсний дараа ямар нэг зовиур илрэхгүй мөн ямар нэгэн гам барих шаардлагагүй.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 08, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 09, 2025 at 10:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]