08/14/2026 | Press release | Distributed by Public on 08/14/2026 01:52
Энэ хүрээнд "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ 12 автобусаар хоёр чиглэлд үйлчилгээ үзүүлнэ. Тус автобусууд нь COP17-ын зочид, төлөөлөгчдийг байрлаж буй байршлаас хурлын үйл ажиллагаа зохион байгуулагдах газар, мөн буцаад байрлах байршилд нь хүргэх үйлчилгээг хариуцах юм.
Зөвхөн тээвэрлэлт бус, Монгол Улсын нүүр царай болох үйлчилгээ.
Олон улсын өндөр хэмжээний үйл ажиллагаанд оролцож буй зочид төлөөлөгчдийн хувьд нийтийн тээврийн үйлчилгээ нь зөвхөн нэг цэгээс нөгөө цэгт хүргэх хэрэгсэл болоод зогсохгүй Монгол Улсын зохион байгуулалтын чадавх, үйлчилгээний соёл, аюулгүй байдал, мэргэжлийн ур чадварыг харуулах нэг хэсэг болно.
"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын үйлчилгээнд гадаад хэлний мэдлэгтэй жолооч нар ажиллах бөгөөд энэ нь хэлний бэрхшээлээс үүдэх ойлголтын зөрүүг багасгаж, зорчигчдод шаардлагатай мэдээллийг шуурхай өгөх, чиглэл болон зорчих үйл явцтай холбоотой асуултад хариулахад бэрхшээл үүсэхгүй юм.
Даваа гарагт үйлчилгээнд гарахад бэлэн.
"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ нь COP17-ын үйл ажиллагааны үеэр ажиллах 12 автобусанд холбогдох үзлэг, шалгалт, цэвэрлэгээ, бэлтгэл ажлуудыг хийж дуусган, ирэх даваа гарагт үйлчилгээнд гарахад бүрэн бэлэн болоод байна.