Ministry of Foreign Affairs of Mongolia

09/09/2026 | Press release | Distributed by Public on 09/08/2026 21:54

' Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх 31 дэх өдөр '

ТҮҮХИЙН ГАШУУН ДУРСАМЖИЙГ МАРТАХГҮЙ...

Цаг хугацаа өнгөрсөн ч цайрч арилахгүй түүхийн шарх бий.

Хилс хэрэгт гүтгэгдэж, хайртай гэр бүлээсээ хагацсан

олон мянган хүний хувь заяа Монголын түүхэнд хар мөрөө үлдээжээ. Тэдний хэлж амжаагүй үг, биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдөл, эргэж ирээгүй амьдрал бүхнийг бид мартах учиргүй. Өнгөрснөө санаж, түүхээсээ сургамж авч, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэе. Мартахгүй. Дурсана. Хүндэтгэнэ.

Түүхээс сөхвөл....

МОНГОЛ УЛСАД ӨРНӨСӨН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Монголын XX зууны түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлтэй, гашуун үйл явдлуудын нэг нь улс төрийн хэлмэгдүүлэлт юм. Улс төрийн хэлмэгдүүлэлт нь Монголын нийгмийн олон давхаргыг хамарч, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн сэхээтэн, цэргийн албан хаагч, лам хувраг болон жирийн иргэд хүртэл хилс хэрэгт холбогдон баривчлагдаж, шийтгүүлсэн хар бараан үе байлаа.

Хэлмэгдүүлэлт XX зууны эхэн үеэс янз бүрийн хэлбэрээр өрнөсөн бөгөөд 1937-1939 онд хамгийн өргөн хүрээтэй, эмгэнэлт хэмжээнд хүрсэн гэж түүхэнд тэмдэглэгддэг. Энэ үед олон мянган хүн "хувьсгалын эсэргүү", "гадаадын тагнуул" зэрэг хилс хэрэгт буруутгагдан амь насаа алдаж, хоригдон шийтгүүлжээ.

Хэлмэгдүүлэлтийн уршгаар олон гэр бүл хагацал үзэж, Монголын оюун санаа, боловсрол, соёл, шашин шүтлэгийн хөгжилд нөхөж баршгүй хохирол учирсан юм. Ялангуяа лам хувраг, эрдэмтэн сэхээтэн болон нийгмийн тэргүүлэх хүмүүс олноороо өртсөн нь тухайн үеийн Монголын нийгэмд гүн шарх үлдээжээ.

Монгол Улс энэхүү түүхэн эмгэнэлт үйл явдлыг мартахгүйн тулд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ түүхийн гашуун сургамжийг хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой юм.

️ Түүхээ мэддэг ард түмэн алдаагаа давтдаггүй.

️ Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, үнэнийг санаж, түүхийн сургамжийг үеийн үед өвлүүлье.

#УЛС_ТӨРИЙН_ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

#нийтийн_номын_сан

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 09, 2026 at 03:54 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]