08/20/2026 | Press release | Distributed by Public on 08/19/2026 19:45
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд ажилтан, алба хаагчид болон эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд төрийн үйлчилгээг ойртуулж, цаг хугацаа хэмнэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран улсын бүртгэлийн нэгдсэн үйлчилгээг эмнэлэг дээр зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэхийн зэрэгцээ эмнэлгийн ажилтан, алба хаагчдын нийгмийн хамгааллыг дэмжих, хэрэгцээт үйлчилгээг ажлын байрнаас авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн юм.