Ministry of Foreign Affairs of Mongolia

02/24/2026 | Press release | Distributed by Public on 02/24/2026 22:35

“ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ

2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ. Бүртгэл төрийн мэдээллийн нэгдсэн систем "E-Mongolia"-иар явагдана. "Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болжээ. Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: ✔Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;

✔Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх; Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;

✔Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх зэрэг шаардлага тавигдана.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 25, 2026 at 04:35 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]