10/06/2025 | Press release | Distributed by Public on 10/07/2025 02:05
Дархан-Уул аймагт 2025 оны III улирлын байдлаар 39 байршилд 5430 айлын орон сууцны барилга баригдаж байна. Шинээр баригдаж байгаа орон сууцны 1м2-ийн хамгийн бага үнэ 3.000.000 байгаа бөгөөд дундаж үнэ 3.500.000-4.500.000 төгрөгний хооронд борлуулагдаж байгаа нь өмнөх оноос 13 хувиар өсөлттэй байна. 2025 онд 12 байршилд 812 айлын орон сууцны барилга ашиглалтад орсон байна.