09/16/2025 | Press release | Distributed by Public on 09/16/2025 02:14
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 2025 оны ОНХСангийн хөрөнгөөр шинээр орон нутгийн аймгийн чанартай зам дагуу шаардагдах тэмдэг тэмдэглээг хийж ажиллаа. Нийт 6 газар тэмдэглэгээ хийсэн ба Мөрөнгийн Төвөөс Улаан-Уул сум хүртэлх цэгүүдэд буюу Алаг-эрдэнэ, Арбулаг сумын нутгаар дайран өнгөрдөг гол цэгүүд тэмдэглэгээг км зайтай нь байршуулсан байна. Хамгийн гол аялал жуулчины цаг үетэй холбогдуулан Дархадын хотгорыг зорих хөдөлгөөнд нэмэр болох үүднээс гол зам болон дотоод гадаадын жуулчид үздэг газруудыг байршил нэрийг бичсэн төмөр самбарыг байршуулсан байна. Байгалийн сайхан бүрдсэн Улаан-Уул суманд тавтай морилно уу. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум өнгөрөөд Дайхын амаар салж Ужигаар Улаан-Уул ороход Мөрөн хотоос 166км, засмал замаас 106км байх ба сумруу салах хэсэгт болон бусад хэсгүүдэд аялагч таныг чиглүүлэх хаягжилтын ажил хийгдлээ. Таны алтан шар зам өлзийтэй байх болтугай
Мөн сумын төвийн зарим гудамж хорооллуудад гэрэлт хаяг самбарыг хийж ажиллаа.