Results

President of Mongolia

06/27/2026 | Press release | Archived content

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн нэгдсэн төгсөлт, "Эрдмийн баяр" Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ёслолд оролцож, үндэсний аюулгүй байдлыг хангах нэр хүндтэй, хариуцлагатай албанд хүчин зүтгэхээр цэргийн цолоо гардан авсан төгсөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ.

Төгсөгчид улсынхаа тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Цаашид шинжлэх ухаан, технологи, цэргийн хэргийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлэн, эзэмшсэн мэргэжил, зүүсэн цолондоо эзэн нь байхыг захилаа.

Офицер хүн бол мэдлэг чадвар, ёс зүй, бие бялдар, зориг тэвчээр, ажил үйлсээрээ цэрэг дайчдаа үлгэрлэж, шударга, хүнлэг, шийдэмгий, зарчимч зан чанарыг баримтлан хамт олноо удирдаж, амжилтыг цэрэгтээ, алдааг өөртөө үүрч явдаг манлайлагч, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч байх ёстойг санууллаа.

Мөн чадварлаг, мэргэшсэн төрийн тусгай албыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, алба хаагч нарт төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

President of Mongolia published this content on June 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 30, 2026 at 12:03 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]