09/08/2025 | Press release | Distributed by Public on 09/09/2025 00:46
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч, хөгжсөний түүхт 99 жилийн ойн энэ өдөр тусгай зориулалтын авто замын төсөлд ажиллаж байгаа барилга-инженерийн цэргүүдийг онцолж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Хотгор"-ын уурхайгаас Нарийнсухайт - Шивээхүрэн чиглэлийн нүүрс тээврийн замтай холбох тусгай зориулалтын авто замын төсөлд Барилга-инженерийн цэргүүд энэ оны 03 дугаар сараас эхлэн авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Удирдах газрын Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга хурандаа Ц.Гантулгаар ахлуулсан "Төслийн удирдлагын нэгж-I"-ийн удирдлага дор Зэвсэгт хүчний 110, 339, 342 дугаар ангиудын 300 гаруй алба хаагч, 150 гаруй нэгж техниктэйгээр үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл тасралтгүй ажиллаж байгаа билээ.
Баярын энэ өдрөө ч төслийн талбайд ажиллаж байгаа залуус маань 10 сарын дотор уг төслийг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр чанар, стандартын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажилласаар байна.
Барилга-инженерийн цэргүүд өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, бут, сөөг зайлуулах зэрэг газар шорооны ажил , хоолойн суурийн ухмал, зохист ширхэглэл бүхий элс хайргаар хоолой байгуулах, хоолойн ул суурь нягтруулах зэрэг Атираат ган хоолойн барилгын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 57 хувьтай явагдаж байна.