Ministry of Foreign Affairs of Mongolia

12/01/2025 | Press release | Distributed by Public on 12/01/2025 22:08

2025 оны мал, тэжээвэр амьтдын тооллого, Нийгмийн зарим үзүүлэлтийн /НЗҮ-1/ жилийн мэдээний сургалт цахимаар хийлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "в", Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу "Мал, тэжээвэр амьтдын тооллого"-ын мэдээлэл цуглуулалтыг 2025 оны 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Тооллогын дүнг төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргалтад суурь мэдээлэл болгон ашигладаг.

Тухайлбал тооллогын дүнг малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, татвар ноогдуулах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, зээл, ажил эрхлэлт, тэтгэвэртэй холбоотой шийдвэр, тухайн засаг захиргааны нэгжийн эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын төлөвлөлт, бодлого боловсруулахад ашиглаж байна. Түүнчлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia" системд 2014-2024 оны мал тооллогын мэдээллийг нэгтгэж, мал бүхий иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэглэх боломжийг бүрдүүлэн ашиглаж байна. Сургалтад 27 сумын ЗДТГ-ын дарга, ССХА, БЗД, ХАА-н тасгаас төлөөлөл хамрагдлаа. Мал тооллогын МТ-1 асуулгын хуудас ҮСХ-ын даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/115 дугаар тушаалаар шинэчлэн баталсан.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on December 01, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 02, 2025 at 04:08 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]