Ministry of Foreign Affairs of Mongolia

12/16/2025 | Press release | Distributed by Public on 12/16/2025 08:06

Aimag Governor L. Tumkurchodur and Advisor to the Aimag Governor B. Otgonbayar are reviewing the local winter conditions.

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр сум орон нутгийн өвөлжилтийн байдалтай танилцаж, суманд ажиллаж амьдарч байгаа иргэд малчидтай уулзаж тэдний саналыг нь сонсох, гарсан санал асуудлыг эрэмбэлж шийдвэрлэх зорилгоор Эрдэнэ суманд ажиллаж, иргэдтэй уулзлаа. - Уулзалтаар сумын иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр: Эрдэнэ сумын сургуулийн дотуур байрны өргөтгөлийн зураг төсвийн тодорхой зардлыг дэмжиж ажиллахаа илэрхийлээ.

-Зуслангийн гал тогооны тоног төхөөрөмж болон цэцэрлэгийн 2 дугаар хоолны тогоог шинэчлэлийн тодорхой зардлыг шийдвэрлэхээр боллоо.

- Эрдэнэ сум нь 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 1514 өрхийн 3904 хүн амтай.

Үүнээс: 886 малчин өрх, 173 мал бүхий өрхтэй, малын тоо 177331 толгой. Үүнээс тэмээ-3, адуу-26480, үхэр-28091, хонь-74716, ямаа-48041 толгой мал тоологдсон. Отор нүүдэлд 4 өрхийн 548 толгой мал Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Хэнтий аймгийн Биндэр сум руу отор нүүдлээр тус тус явсан. Отроор ирсэн мал 9 өрхийн 1721 толгой мал Төв аймгийн Баяндэлгэр, Архуст, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас отроор мал ирж өвөлжиж байна. Мөн сумын хэмжээнд таваарын хэрэгцээнд хэрэглэсэн болон зах зээлд борлуулсан хүнс: адуу-51390 кг, үхэр-216580 кг, хонь-139080, ямаа-62622 кг, нийт 469672 кг мах хэрэгцээлсэн байна. Зах зээлд амьдаар борлуулсан 9543 нийт мал, үүнээс адуу-782 үхэр-1570, хонь-4368, ямаа-2823, байна. Эрдэнэ хүнс махны үйлдвэр 120 тн мах, дайвар бүтээгдэхүүн бэлтгэн дотоодын нөөцөд нийлүүлсэн. Экспортонд 380 тн мах бэлтгэн нийлүүлэгдсэн.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on December 16, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 16, 2025 at 14:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]