01/13/2026 | Press release | Distributed by Public on 01/13/2026 19:39
2026 оны анхны тэмцээн Идэрчүүд болон 17-18 насны аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 05-07-ний өдрүүдэд Төв аймгийн Жаргалант суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 17 сумын 20 байгууллагын охидын 17, хөвгүүдийн 24, нийт 41 багийн 420 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Охидоос 1- р байрыг Ц.Хонгорзул ахлагчтай Батсүмбэр сум 2- р байрыг Б.Хулан ахлагчтай Зуунмод сумын 1-р сургууль 3- р байрыг Ө.Энхнаран ахлагчтай Заамар сум Хөвгүүдээс 1- р байрыг Б.Тэмүүлэн ахлагчтай Заамар сум 2- р байрыг М.Эртуган ахлагчтай Батсүмбэр сум 3- р байрыг Д.Элбэгдорж ахлагчтай Лүн сум Тэмцээний шилдэг довтлогчоор: Хөвгүүдээс Батсүмбэр сумын тамирчин М.Эртуган Охидоос Батсүмбэр сумын тамирчин Ц.Хонгорзул Шилдэг холбогчоор: Хөвгүүдээс Лүн сумын тамирчин Б.Буянбат Охидоос Зуунмод сумын 1-р сургууль тамирчин Н.Номинжин Тэгш тоглогчоор: Хөвгүүдээс Заамар сумын тамирчин М.Билгүүн Охидоос Заамар сумын тамирчин М.Мөнхдөлгөөн Багийн нийлбэр дүнгээр 1- р байранд СМ С.Ууганбаатар дасгалжуулагчтай Батсүмбэр сум 2- р байранд Б.Агваанринчин дасгалжуулагчтай Заамар сум 3- р байранд СМ А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Зуунмод сумын 1-р сургууль тус тус эхний байранд шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Жаргалант сумын ЗДТГазар, ЕБС-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Энхцэцэг
Холбоо барих утас: 95758361
Цахим шуудан:[email protected]