Ministry of Foreign Affairs of Mongolia

01/20/2026 | Press release | Distributed by Public on 01/20/2026 19:57

ТӨВ АЙМГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГА С.ТАМИР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨРТЭЙ 2026 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ, ГЭРЭЭГ БАТАЛЛАА

Төв аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, харьяа байгууллагуудын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээг батлах арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Тамир аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөртэй 2026 онд хамтран ажиллах төлөвлөгөө, гүйцэтгэлийн гэрээг байгуулж, баталгаажууллаа.

Тэрбээр байгууллагын удирдлагуудад хандан "Нэг баг болон уялдаа холбоотой ажиллаж, эрхэлсэн чиг үүргээ хариуцлагатай, үр дүнтэй хэрэгжүүлэх"-ийг онцлон тэмдэглэж, цаашид манлайлал үзүүлж, бодит үр дүн гарган ажилласан байгууллага, хамт олныг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 21, 2026 at 01:57 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]