Ministry of Foreign Affairs of Mongolia

07/23/2026 | Press release | Distributed by Public on 07/22/2026 23:53

Авто замын засвар, шинэчлэлийн ажлыг шуурхай эхлүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажиллахыг үүрэг болголоо

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын төсөл, боловсролын салбарын үр дүнгийн талаар хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Ч.Батсайхан гамшгаас урьдчилан сэргийлэх, усны аюулгүй байдлыг хангах, ой хээрийн болон объектын гал түймэр, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

2026 оны 07 дугаар сарын 03-наас 22-ны өдрийн хооронд гал түймрийн 3, усны ослын аврах ажиллагааны 1 дуудлагаар ажилласан бөгөөд гал түймрийн дуудлага өмнөх оны мөн үеэс 77 хувиар өсөж, аврах ажиллагааны дуудлага 78.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, 1181 иргэнд зөвлөмж хүргэжээ. Мөн шүлхий өвчний хяналтын постоор 380 тээврийн хэрэгсэл, 390 толгой малыг шалгаж, 51 зөрчил илрүүлснээс 15-ыг газар дээр нь арилгуулсан байна.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мэдээлснээр сүүлийн 21 хоногт нийт 84 дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 15, зөрчлийн шинжтэй 66 дуудлага бүртгэгджээ. Он гарсаар бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 нэгжээр буюу 3 хувиар буурсан бол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэмт хэргийн илрүүлэлт 4.3 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дүүргийн хэмжээнд дунджаар 46.15 хувьтай байгаа талаар танилцуулж, удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын зарим ажлын явцын мэдээллийг холбогдох хэлтсүүд өглөө.

Мөн Боловсролын хэлтсийн дарга Ц.Ононтунгалаг элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнд үндэслэн үнэлгээ багатай хичээлүүдийн судалгаа, дүн шинжилгээний талаар мэдээлэл хийв. Монгол хэл бичгийн шалгалтад 10 дугаар ангийн 493, 11 дүгээр ангийн 200, 12 дугаар ангийн 169 суралцагч хамрагдсан байна. Нийт дундаж оноо 2023 онд 492.0 байсан бол 2024 онд 473.5 болж буурсан ч 2025 онд 487.1, 2026 онд 487.8 болж өссөн нь сургалтын чанар аажмаар сэргэж, тогтворжих хандлагатай байгааг харуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгавар, албан даалгавар болон Засгийн газрын 2026 оны 285 дугаар тогтоолоор батлагдсан "Чөлөөлье" үндэсний санаачилгын хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй зохион байгуулан ажиллах.

Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, тандалт, сэрэмжлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, салбар бүрийн бэлэн байдлыг ханган, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Шарилжгүй Улаанбаатар" аяныг дүүргийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах.

Дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх зураг төсөв бүхий тохижилтын ажлын саналыг нэгтгэн нийслэлийн холбогдох байгууллагад хүргүүлэх.

"Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөл"-д тусгах санал, төсөл арга хэмжээг нэгтгэн хугацаанд нь хүргүүлэх.

Дүүргийн хэмжээнд улиас модны тооллогыг холбогдох байгууллага, СӨХ-үүдтэй хамтран зохион байгуулж эхлүүлэх.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж танилцуулах

Багануур дүүргийн батлагдсан төсвийн хэрэгжилтийг хангаж, төсвийн сахилга бат, үр ашигт онцгой анхаарч ажиллах.

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, суваг шуудуу, далан, хамгаалалтын байгууламжийн цэвэрлэгээ болон гол дагуу хог хаягдлын цэвэрлэгээг зохион байгуулах.

Автозамын засвар, шинэчлэлийн ажлыг шуурхай эхлүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах.

Газар чөлөөлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, удирдлагад танилцуулах.

Байгууллагууд 2027 оны төсвийн төсөөлөлд тусгах санал, шаардлагатай хөрөнгө оруулалтын саналаа хугацаанд нь хүргүүлэх.

Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл, чанар, үр дүнд онцгой анхаарч, тогтмол хяналт тавин ажиллах.

Тэмүүлэл зуслангийн эвдэрсэн цахилгааны шугам, тулгуур баганын хэвийн ажиллагааг сэргээх ажлыг холбогдох байгууллагатай хамтран шуурхай зохион байгуулах.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 23, 2026 at 05:53 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]