Ministry of Foreign Affairs of Mongolia

09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 07:15

СПОРТ ӨДӨРЛӨГ -2026

Сурагчдын спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Өдөрлөгийн хүрээнд 2-5 дугаар ангийн 511 сурагч 4 төрлийн спортын тэмцээнд хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж, шилдэг тамирчдаа тодрууллаа.

Сурагчид нэг өдрийг цэвэр агаарт, анги хамт олноороо идэвхтэй хөдөлгөөн, спорт, хөгжилтэй үйл ажиллагаагаар дүүрэн өнгөрүүлж, хүүхэлдэйн жүжиг үзэн, инээд хөөр, баяр баясал, нөхөрлөлөөр дүүрэн сайхан дурсамж бүтээлээ.

Спорт өдөрлөг нь сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл зөв дадлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ багаар ажиллах, нөхөрлөх, бие биенээ дэмжих, хамтын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.

Эрүүл биед саруул ухаан - Эрч хүчтэй сурагч, эвсэг хамт олон!

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 23, 2026 at 13:15 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]