02/04/2026 | Press release | Distributed by Public on 02/04/2026 22:13
Сурагчдын хамтын ажиллагаа, хариуцлага, өөрийгөө илэрхийлэх чадварыг бодит үйл ажиллагаагаар төлөвшүүлэхэд чиглэсэн Японы Токкацү (Tokkatsu) аргазүйг сургалтын орчинд нэвтрүүлэх зорилгын хүрээнд туршлага солилцох, харилцан суралцах хамтарсан үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт, үйл ажиллагаанд Орхон аймгийн М.Баттөр захиралтай 13-р сургуулийн багш нар хамтран ажиллаа.