11/05/2025 | Press release | Distributed by Public on 11/05/2025 20:31
Сайнцагаан сумын орон нутгийн тусгай хамгаалалттай Хаалган хад орчмын уулын туруутан амьтдын байршил, шилжилт хөдөлгөөн, сүргийн бүтэц, тоо толгой, өсөлт бууралтыг тодорхойлох зорилгоор Сайнцагаан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Хаалган хад, Тогоогийн рашаан орчмын газар нутаг хариуцсан байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчийн хамтаар 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр амьтны тооллого зохион байгууллаа. Мөн зэрлэг амьтдад 75 кг хужир тавьж биотехникийн арга хэмжээ авлаа.