Ministry of Foreign Affairs of Mongolia

09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 21:28

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ 31 ДЭХ ӨДӨР

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэр төр, гэгээн дурсгалыг хүндэтгэн, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх зорилгоор "Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх 31 дэх өдөр"-ийг сумын хэмжээнд зохион байгууллаа. Энэ хүрээнд автомашины хүндэтгэлийн цуваа зохион байгуулж, Түнхий хийдэд 108 зул өргөх, хэлмэгдэгчдийн дурсгалд цэцэг өргөх ёслол үйлдэн, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн ёслолоо.

Мөн Баянгол сумаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн лам нарын талаарх түүхэн мэдээлэл, тэднийг цагаатгасан тухай холбогдох тогтоол, баримт мэдээллийг танилцуулж, тухайн үеийн түүхэн үйл явдал, түүний сургамжийг олон нийтэд хүргэлээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төвийн албан хаагчид, Ахмадын хорооны төлөөлөл болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцлоо.

Хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсаж, түүхийн сургамжийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнгөрснийг мартахгүй, түүхэн үнэнийг эрхэмлэхийн чухал илэрхийлэл юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 26, 2026 at 03:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]