07/30/2026 | Press release | Distributed by Public on 07/30/2026 01:56
2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/55 дугаар тушаалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) нь газрын тосны хайгуулын арван зургаан (16) талбайд нээлттэй олон улсын сонгон шалгаруулалтыг 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зарлаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг урьж байна.
№
Талбайн дугаар
Талбайн хэмжээ
1
Увс I
19,782.9 км²
2
Хар ус II
27,415.1 км²
3
Шарга III
27,084 км²
4
Богд IV
29,062 км²
5
Онги V
7,936.9 км²
6
Нэмэгт VI
15,362 км²
7
Хонгор VIII
29,259.8 км²
8
Төхөм X хойд
20,847 км²
9
Цагаан Элс XIII
11,590 км²
10
Зүүнбаян XIV
8,731 км²
11
Нялга XVI
9,294.3 км²
12
Дарьганга XXIV
16,954 км²
13
Чойр XXV
18,588 км²
14
Цайдам XXVI
11,121 км²
15
Сүхбаатар XXVII
23,093.6 км²
16
Хар ухаа XXXVIII
10,148.54 км²
Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана.
Сонгон шалгаруулалтад оролцохдоо сонирхсон талбайн багц материалыг худалдан авч, түүний дараагаар Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлэн захиалгын материалыг [email protected] цахим шуудангаар эсхүл доор дурдсан хаягаар биечлэн ирүүлнэ.
Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасан хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс болох 20,000 ам.доллар (хорин мянга)-ын хураамжийг төлсөн байна.
Хайгуулын талбай тус бүрийн багц материалыг худалдан авах боломжтой. Тухайн хайгуулын талбайд оролцох хүсэлт гаргах бүх оролцогчид багц материалыг заавал худалдан авсан байна.
Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс болон хайгуулын талбайн багц материалын төлбөрийг.дараах дансанд төлнө:
Валютын төрөл
Хүлээн авагчийн нэр
Хүлээн авагч банк
Дансны IBAN дугаар
Гүйлгээний утга
Төгрөг
АМГТГ
Төрийн сан
MN810090100900018008
Байгууллагын нэр (Регистрийн дугаар)
Үйлчилгээний төрөл (Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс эсвэл талбайн багц материалын төлбөр)
Утасны дугаар
Ам.доллар
АМГТГ
Төрийн сан
MN250090201900018007
Нэмэлт мэдээлэл
Захиалагч нь Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалын 2, 3, 4, 5 дугаар хавсралтуудын дагуу бэлтгэсэн захиалгын материалыг Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар батлагдсан "Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам"-ын 2.2.3 ба 2.27-д тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлнэ.
Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс
20,000 ам.доллар (буцаан олгогдохгүй)-ын хураамж төлсөн баримтын хамт ирүүлнэ.
Захиалгын материалыг дараах хаягаар ирүүлнэ:
Ашигт малтмал, газрын тосны газар
Монгол Улс, Улаанбаатар хот 15170,
Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3,
Засгийн газрын XII байр
Утас:+976-77771900
Цахим шуудан: [email protected]
Холбоо барих:
Түвшинбаяр Сандагдорж
Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга
Цахим шуудан: [email protected]
Утас: +976-88044554
Мөнгөнтөгс Лхагвадорж
Газрын тосны хайгуулын хэлтсийн мэргэжилтэн
Цахим шуудан: [email protected]
Утас: +976-88082894