Ministry of Foreign Affairs of Mongolia

01/19/2026 | Press release | Distributed by Public on 01/19/2026 18:46

A meeting of the Civil Aviation Sector Sub-Council of the Science and Technology Council of the Ministry of Roads and Transport was held.

Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо. Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн нэгдүгээр хурал 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр боллоо. Тус хурлаар нисэхийн цаг уурын үйлчилгээний хангалт - техникийн баримт бичгийг танилцуулах асуудлыг хэлэлцүүлсэн. Нисэхийн цаг уурын үйлчилгээний хангалт - Техникийн баримт бичиг (Procedures for meteorological service for international air navigation) нь агаарын навигацид зориулан үзүүлэх нисэхийн цаг уурын үйлчилгээг Конвенцын Хавсралт 3-ийн стандарт болон практик зөвлөмжид нийцүүлэх, дагаж мөрдөхөд чухал ач холбогдолтой баримт бичиг юм Энэхүү баримт бичгийг анх 1992 онд салбарын удирдах байгууллагын дарга нар баталснаас хойш 2010 (2 дугаар хэвлэл), 2016 (3 дугаар хэвлэл), 2023 (4 дүгээр хэвлэл) онуудад тухай бүр шинэчлэн хамтран баталж ирсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд энэ баримт бичигт нийтдээ 10 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурлаар Иргэний нисэхийн ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газраас боловсруулсан "Нисэхийн цаг уурын үйлчилгээний хангалт-техникийн баримт бичиг"-ийг Зам тээврийн сайд, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар батлуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 20, 2026 at 00:46 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]