09/01/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 22:14
Энэ хичээлийн жилд хүүхэд багачуудынхаа сурч боловсрох, хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байна.
Сургуулийн их засварын ажилд 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, хүүхдүүд ая тухтай, аюулгүй орчинд сурч боловсрох боломж бүрдэж байна.
Гадна тоглоомын талбайн засвар, тохижилтын ажилд 125 сая төгрөг зарцуулж, хүүхэд багачууд спортоор хичээллэх, идэвхтэй хөдөлгөөн хийх орчин нөхцөлийг сайжруулж байна.
Номын сангийн орчин, үйлчилгээг шинэчлэн сайжруулж, сурагчдын ном унших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.
Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон, аюулгүй орчинд өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор гэрэлт гудамжны ажилд 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.
Мөн Мэдээллийн төвийн ажилд 209.6 сая төгрөг зарцуулж, хүүхэд, залуучуудын мэдлэг, мэдээлэл олж авах, цахим орчинд суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг улам бүр нэмэгдүүлж байна.
Эдгээр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт бүрийн цаана хүүхэд бүрийн сурч хөгжих эрх, ирээдүйдээ итгэлтэй алхах боломжийг нэмэгдүүлэх эрхэм зорилго оршиж байна.
Нийт багш, сурагчид, эцэг эхчүүддээ амжилт бүтээлээр дүүрэн, эрч хүчтэй, аз жаргалтай хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!