01/22/2026 | Press release | Distributed by Public on 01/21/2026 19:27
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын дагуу аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, харьяа байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. Мөн байгууллагын удирдлагууд Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх "Мэдэгдэл"-д гарын үсэг зурж баталгаажууллаа. Гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах ёслолын ажиллагааны төгсгөлд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр: "Нэг баг болж, нэгнээ дэмжиж, эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга, сэтгэл зүтгэлээ зориулж, хариуцлагатай ажиллахыг онцлоод, манлайлал үзүүлж ажилласан байгууллага, хамт олныг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.