08/17/2026 | Press release | Distributed by Public on 08/17/2026 01:39
️ Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
️ Уулзалтын үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нийслэлийн хүн амын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Үүнд:
Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүн, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл мэндийн салбар дахь хэрэгжилт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
⚙️ Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн ажлын явц, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
"Чөлөөлье" аяны хүрээнд цахим жор болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
"Эрүүл ээжээс - Эрүүл гэр бүл" төслийн хүрээнд хэрэгжиж буй 90-70-90 зорилтын хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
️ Эх, хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
Улаанбурхан өвчний цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар.
✅ Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан нийслэлийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.