09/19/2025 | Press release | Distributed by Public on 09/19/2025 00:55
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ИТХ-аас 2025 оны төсвөөр Мунгараг багт 13 сая төгрөгөөр Шиврийн эх гэдэг газар, Соёо багт 14 сая төгрөгөөр Үхэртэд, 15 сая төгрөгөөр Баянд тус тус нийтдээ 42 сая төгрөгийн хөцөө хашааг барьж ашиглалтанд орууллаа. Хөцөөг модоор шон хашааг хийж төмөр тороор давхар хашаалж ба нутгийн иргэд багийн дарга нар гүйцэтгэгч ХХК-тай хамтарч байгаль хамгаалагчийн хяналтанд хөцөө хашаануудыг маш чанартай хийж дууссан байна. энэхүү хөцөө хашааг барьснаар өвөлжөөний бүс нутаг руу адуу үхэр орохгүй хадлангийн талбайгаа хамгаалж өвөл хаврын цагт бэлчээр болон хадлан тэжээл сайн бэлтгэхэд хамгийн гол хүчин зүйл болж байна.