07/30/2026 | Press release | Distributed by Public on 07/30/2026 05:00
✅ Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаны санаачлагаар Хонгор сумын хэмжээнд эрүүл, цэмцгэр орчныг бүрдүүлэх, иргэдийг ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Шарилжгүй Хонгор" аяныг зохион байгуулж байна.
✅ Аяны хүрээнд 1,3 дугаар багийг бүхэлд нь хамруулан шарилж, хог ургамлыг хадах болон устгах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар төр, төсвийн 7 байгууллага, 4 аж ахуйн нэгж байгууллага, нийтийн орон сууцны 5 байрны оршин суугчид 28000 гаруй мкв нийтийн эзэмшлийн талбайн шарилжийг түүж цэвэрлэх ажлыг хийж хэрэгжүүлээд байна.