Ministry of Foreign Affairs of Mongolia

09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 20:49

Гамшгийн үеийн хариу арга хэмжээ, яаралтай тусламжийн чадавхыг бэхжүүллээ

Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох КОЙКА, БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтран хэрэгжүүлж байгаа "Монгол Улсын гамшгийн үед хариу арга хэмжээ авах, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх нь (2025-2027)" хөтөлбөрийн хоёр дахь жилийн сургалтыг энэ сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Өнгөрсөн 2025 онд энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч амжилттай хамрагдсан. Мөн БНСУ-ын талаас гал түймэр унтраах, усны осол болон хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж хандивласан нь алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, аюулгүй ажиллагааны чадавхыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр болсон билээ. Энэ удаагийн сургалт нь зөвхөн шинэ мэдлэг, техник эзэмших арга хэмжээ бус, онолын мэдлэгийг бодит ажиллагаатай уялдуулах, БНСУ-ын аврагч, гал сөнөөгчдийн олон жилийн туршлагыг Монгол Улсын нөхцөлд нутагшуулах, хоёр орны Онцгой байдлын байгууллагуудын мэргэжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал талбар болно гэдэгт илтгэлтэй байна" гэлээ.

Сургалтад төв,орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх салбарын 14 сургагч багш, мэргэжилтэн, KOICA-ийн төлөөлөгчид удирдан чиглүүллээ.

Тус сургалтыг гал түймэр унтраах, хот суурин газрын эрэн хайх, аврах, уснаас эрэн хайх, аврах гэсэн гурван үндсэн чиглэлээр онол, дадлагыг хослуулан НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги болон Дотоод хэргийн их сургуулийг түшиглэн зохион байгууллаа.

Мөн БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын тогтолцоо, түүний хөгжил, хиймэл оюун ухаанд суурилсан дараагийн үеийн 119 Онцгой байдлын виртуал хариу арга хэмжээний систем, хоёр орны системийн уялдаа холбоо, хамтын ажиллагааны боломж, гал унтраах автомашины ашиглалт, техникийн үйлчилгээний талаар судалсан нь энэ удаагийн сургалтын онцлог юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 11, 2026 at 02:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]