08/28/2026 | Press release | Distributed by Public on 08/28/2026 00:00
АСГАТ СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Асгат сумын залуучуудын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Чуулга уулзалтаар залуучуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсох, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
✨ Мөн залуучуудын байгууллагын Тэргүүлэгчид болон тэргүүнээ шинээр сонгох, залуучуудынхаа дуу хоолойг нэгтгэн, идэвх санаачилгатай ажиллах шинэ баг бүрдлээ.
️ Энэ үеэр Асгат сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар залуучууддаа хандан үг хэлж, залуучуудад зориулан хэрэгжүүлж буй болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулан, залуучуудын санал бодлыг сонслоо.
Чуулга уулзалтын хүрээнд төрөл бүрийн тэмцээн, уралдаан, хөгжөөнт арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж, залуучууд маань идэвхтэй оролцлоо.
Залуучуудын оролцоо - Сумын хөгжлийн түлхүүр.
Нийт залуучууддаа идэвх санаачилга, эрч хүчээр дүүрэн байж, Асгат сумынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсэн ерөөе. ❤️
#АсгатСум
#ЗалуучуудынЧуулгаУулзалт
#ЗалуучуудынОролцоо
#ХамтдааХөгжье See less