Ministry of Foreign Affairs of Mongolia

09/01/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 20:28

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ “БАЙГАЛИЙН ХИЙН ТҮЛШНИЙ ХАНГАМЖ, ХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР” ТӨСӨЛД 3 АЖ АХУЙ НЭГЖ ОРОЛЦОХ СОНИРХОЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 235, 267 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01, 2026 оны 26/69 дүгээр тогтоол болон холбогдох бусад шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотын Дэнжийн мянга дэд төвийн дулаан хангамжийн найдвартай, аюулгүй, байгаль орчинд ээлтэй эх үүсвэрийг бий болгох, байгалийн шингэрүүлсэн хийд суурилсан дулаан болон хийн дэд бүтцийг үе шаттай хөгжүүлэх зорилгоор "Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, EPC гүйцэтгэгч, санхүүгийн байгууллага болон консорциумуудын оролцох сонирхлыг (Letter of Interest, LOI) 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд хүлээн авлаа.

Дээрх хугацаанд сонирхолоо илэрхийлсэн хуулийн этгээдүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн түншлэлийн ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтэд мэдээлж байна. Үүнд:

1."Tianjin Zhongchang Construction Engineering" Co., Ltd

2."Shandong Futai Construction Engineering" Co., Ltd

3."Юу Би Метан" ХХК

Сонирхлоо илэрхийлсэн нь хувийн хэвшлийн түншлэгчээр сонгосон эсхүл гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр биш бөгөөд холбогдох хууль тогтоомж, батлагдсан шалгуур үзүүлэлт, төслийн баримт бичгийн шаардлагын дагуу дараагийн шатны үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 01, 2026 at 02:29 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]