Ministry of Foreign Affairs of Mongolia

12/22/2025 | Press release | Distributed by Public on 12/22/2025 15:53

UNION QUICK: /2025.12.22/

Өнөөдрийн нэгдсэн шуурхайд Аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо. Нийт 42 байгууллагаас 36 нь оролцож, ирц 85.7% хувьтай байв. Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 12 үүрэг чиглэл өглөө. Аймгийн ЗДТГ-ын дарга, бодлогын хэлтсийн дарга нараас:

- Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2026 оны ажлын төлөвлөгөө боловсруулах.

- 12 дугаар сарын 26-ны дотор албан тушаалын тодорхойлолтыг ХНУМТЦС-д оруулж, сул орон тооны захиалга өгөх.

- 2025 оны IV улирлын өргөдөл гомдлын тайлан мэдээг маягтын дагуу нэгтгэн 12 дугаар сарын 31-ний дотор ирүүлэх.

- Төрийн байгууллагын архв, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнтэй танилцуулж, ажлаа сайжруулах.

- ХАСХОМ гаргах албан тушаалын жагсаалтыг 12 дугаар сарын 31-ээс өмнө өгөхийг тус тус анхаарууллаа.

Өмнөх (2025.12.15) шуурхайн 10 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 80%-ийн гүйцэтгэлтэй.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on December 22, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 22, 2025 at 21:53 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]