08/13/2026 | Press release | Distributed by Public on 08/13/2026 03:16
Та энэхүү линкээр орж саналаа өгөх боломжтой.
https://forms.gle/JEFKaLNPEGGBhram9
Бичгээр хүргүүлэх хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 13343, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 46а, Стандарт, хэмжил зүйн газрын 1 дүгээр байр
Цахим хаяг: [email protected]
Холбоо барих утас: 51-262200
Санал асуулгын үндсэн чиглэлүүд:
Төсвийн төслийн санал асуулга нь дараах үндсэн асуудлуудыг хамруулж байна. Үүнд:
1.Техник, чадавхын шинэчлэл: Хэмжлийн нэгжийн үндэсний эталон болон хууль эрхийн хэмжил зүйн техникийн чадавхыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмжийн шинэчлэл.
2.Хүнсний аюулгүй байдал: Олон улсын стандартын шаардлага хангасан лабораторийг хөгжүүлж, экспорт болон дотоодын хүнсний өрсөлдөх чадварыг дэмжих багаж хэрэгслийн сайжруулалт.
3.Орон нутгийн дэд бүтэц: Сэлэнгэ аймгийн СХЗХ-ийн барилга, орон нутгийн болон Үндэсний лавлагаа лабораториудын их засвар, ундны усны чанарын тоног төхөөрөмж, мөн салбарт Хиймэл оюун ухаан (AI) болон цахим сан нэвтрүүлэх төслүүд.
4.Төсвийн хуваарилалт ба хэмнэлт: Чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай химийн урвалж, судалгаа шинжилгээний зардлыг нэмэгдүүлэх болон бичиг хэрэг, тээвэр шатахуун зэрэг хэмнэж болох зардлын сонголтууд.
Иргэн бүрийн оролцоо салбарын чанар, аюулгүй байдлын стандарт, хэмжил зүйн ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр болох тул идэвхтэй оролцохыг уриалж байна.